НҮБ: Бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хямралтай тулгарлаа

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямрал үүсээд байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. Тэрбээр, “2020 оныг бусад онтой зүйрлэж боломгүй байлаа. Сөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт, коронавирусний улмаас маш том хямрал үүслээ. Өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд буй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, хүүхдүүд хэдэн зуун саяараа сургуульдаа явах боломжгүй болж, үгээгүй ядуурлын түвшин 22 жилийн хугацаанд анх удаа нэмэгджээ. Бид илүү аюулд ороод буй нэгэндээ туслахын тулд хүчээ дайчлах хэрэгтэй. Илүү эмзэг байдалд ороод буй 160 сая хүнд нэн шаардлагатай тусламж үзүүлэхэд бидэнд 35 тэрбум ам.доллар шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн сөргөлдөгч талууд болон … Continue reading НҮБ: Бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хямралтай тулгарлаа